Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль (2003)

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль (2003)
321879Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль2003

2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

/Энэ хуулийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

edit

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж

2.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход гамшгаас хамгаалах алба, бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд үйлчилнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."гамшгаас хамгаалах" гэж гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээг;

4.1.2."гамшиг" гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.1.3."аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг;

4.1.4."техникийн холбогдолтой осол" гэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэргийг;

4.1.5."гамшгийн эрсдэл" гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;

4.1.6."гамшгийн эмзэг байдал" гэж гамшгийн болзошгүй аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэргийг;

4.1.7."гамшгийн нөөц" гэж улс, аймаг, нийслэл болон бүх шатны гамшгаас хамгаалах алба, тэдгээрийн штаб, аврах анги, отряд, салбар, нэгж, мэргэжлийн анги дахь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгахад зориулагдсан, байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүнс, хувцас, бусад материал, техник, газрын тосны бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл, мөнгөн хөрөнгө зэргийг;

/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон, энэ заалтыг 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.8."гамшгаас хамгаалах дайчилгаа" гэж гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийг ашиглах үйл ажиллагааг;

4.1.9."урьдчилан сэргийлэх" гэж гамшгийн аюул, болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;

4.1.10."гамшгийн хор уршиг" гэж Ойн тухай хуулийн 3.1.22-3.1.23-т заасныг болон гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчин бохирдсон зэргээс улс, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амд учирсан нийт хохирлыг;

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.11."гамшгийн голомт" гэж гамшгийн улмаас хязгаарлалт тогтоон аврах, хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;

4.1.12."гамшгийн тухай зарлан мэдээлэл" гэж хүн амд гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэхийг;

4.1.13."нэрвэгдэгсэд" гэж гамшгийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирогчдыг.

4.1.14."онцгой байдал" гэж гамшгаас хамгаалах арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг онцгой ажиллагаа явуулж байгаа нөхцлийг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.15."аврах ажиллагаа" гэж гамшгийн аюулын үед хүн, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрж хайх, аврах, гал түймрийн шаталтыг зогсоох, унтраах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн голомтоос гаргах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.16."гамшгаас хамгаалах улсын хяналт" гэж гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар, норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавихыг;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.17."аврагч" гэж аврах ажиллагааны арга технологийг эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, аврах болон мэргэжлийн ангид ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчийг.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндсэн зарчим

5.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчмыг удирдлага болгоно:

5.1.1.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах;

5.1.2.гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, байгаль, цаг уурын нөхцөл, үйлдвэрлэл, технологийн онцлог, гамшгийн бодит аюулын хэр хэмжээг харгалзан үзэх;

5.1.3.гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах арга хэмжээг иж бүрнээр хэрэгжүүлэх;

5.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан зохион байгуулах;

5.1.5.төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хүч оролцоог уялдуулан зохицуулах.

6 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах

6.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаа, гамшиг, түүний аюул, хор уршиг, үр дагаврын тухай мэдээлэл нь хуульд өөрөөр заагаагүй бол нийтэд нээлттэй, ил тод байна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн тухай хүн амд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр цаг тухайд нь үнэн зөв мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах сургалт

7.1.Гамшгаас хамгаалах сургалтын зорилт нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд байгууллага, алба, албан тушаалтан, иргэдийг сургаж, дадлагажуулахад оршино.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2.Гамшгаас хамгаалах сургалтыг удирдах албан тушаалтны; аврах анги, отряд, салбар, мэргэжлийн ангийн; оюутан, сурагчдын; ажилтны; бусад иргэний гэсэн ангиллаар явуулна.

7.3.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь байгууллага, албан тушаалтан хариуцаж зохион байгуулна:

7.3.1.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, уг байгууллагын харьяа нэгж болон аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүний сургалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3.2.сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн дарга, дүйцүүлэх алба хааж байгаа иргэдийн сургалтыг аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албаны дарга, штаб;

7.3.3.сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах албаны бүрэлдэхүүн, ажилтны сургалтыг тухайн сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;

7.3.4.аврах анги, отряд, салбарын бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн сургалтыг тухайн анги, отряд, салбар, мэргэжлийн ангийн удирдлага;

7.3.5.оюутан, сурагчдын гамшгаас хамгаалах боловсрол олгох сургалтыг тухайн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

7.3.6.бусад иргэний сургалтыг тухайн баг, хорооны Засаг дарга.

7.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, аврах анги, отряд, салбар, мэргэжлийн анги, оюутан сурагчид, ажилтан, бусад иргэний сургалтыг жил бүр, улс, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах албаны удирдах албан тушаалтны сургалтыг 2 жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж явуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДАЛ

edit

8 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэг

8.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба, төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага нь гамшгаас хамгаалах бэлэн байдал /цаашид "бэлэн байдал" гэх/-ын дараахь зэрэгтэй байна:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.1.1.өдөр тутмын бэлэн байдал;

8.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;

8.1.3.бүх нийтийн бэлэн байдал.

8.2.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.2.1.нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн онцлогтой нийцүүлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мөрдөх;

8.2.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийг ажиллуулахад бэлэн байлгах, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;

8.2.3.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

8.2.4.аврах анги, отряд, салбар болон мэргэжлийн ангийг хүн, техник, материал хэрэгслээр хангаж, бэлэн байдлыг дээшлүүлэх;

8.2.5.гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэлийг зохион байгуулах;

8.2.6.гамшгийн нөөц бүрдүүлэх;

8.2.7.гамшгийн аюул үүссэн буюу үүсч болзошгүй байдалтай холбогдуулан төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлж болно. Ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.3.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.3.1.зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;

8.3.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, штабын бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах;

8.3.3.удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд оруулах;

8.3.4.мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх;

8.3.5.хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, удирдлага, штаб, аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлага явуулах;

8.3.6.хорио цээрийн дэглэм тогтоох;

8.3.7.гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх.

8.4.Бүх нийтийн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.4.1.харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;

8.4.2.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.5.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлнэ.

9 дүгээр зүйл.Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

9.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг дэс дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

9.2.Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

9.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

9.4.Бэлэн байдлын зэрэгт төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шат дараалж, эсхүл шууд шилжүүлнэ.

9.5.Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг дараахь байдлаар гаргана:

9.5.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга;

9.5.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

9.5.3.аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед Засгийн газар.

9.6.Энэ хуулийн 9.5.2, 9.5.3-т заасан шийдвэрийг доод шатны Засаг даргын санал болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн гаргана.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.7.Санал, дүгнэлтэд нутаг дэвсгэрээр дамжин тархсан, бүс нутгийг хамарсан, хамарч болзошгүй гамшгийн цагийн байдлын үнэлгээ, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэл, шийдвэрийн төслийг хавсаргана.

9.8.Гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүч хэрэгсэл дайчлан гаргаж, хүн ам, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж болно. Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

9.9.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд зэвсэгт хүчнийг татан оролцуулах шийдвэр гаргана.

9.10.Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын үед нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн алба, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно.

9.11.Энэ хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй болсон гамшгийн хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор онц байдал тогтоох асуудлыг Онц байдлын тухай2 хуулиар зохицуулна.

10 дугаар зүйл.Гамшиг болсон нутгийн заагийг тогтоох

10.1.Гамшиг болсон нутгийн заагийг дор дурьдсанаар тогтооно:

10.1.1.сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх гамшиг болсон нутгийн заагийг тухайн сум, дүүргийн Засаг дарга;

10.1.2.хоёроос дээш сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх гамшиг болсон нутгийн заагийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

10.1.3.аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан гамшиг болсон нутгийн заагийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар.

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай мэдээлэл солилцох, зарлан мэдээлэх

11.1.Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэх тусгай хэрэглээний харилцаа холбооны сүлжээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, салбар, нэгж хүртэл зохион байгуулан ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд энэ зориулалтаар улс хоорондын харилцаа холбооны сүлжээг ашиглана.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.2.Гамшгийн аюулын тухай мэдээ, мэдээллийг цуглуулах, удирдлагын шийдвэрийг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, салбар, нэгжид хүргэх, түүнчлэн улс хооронд харилцан мэдээлэл солилцоход харилцаа холбооны сүлжээг ашиглаж болно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.3.Гамшгийн аюулын тухай мэдээ, мэдээлэл, зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг тусгай хэрэглээний болон харилцаа холбоо, мэдээллийн байгууллагын сүлжээгээр дамжуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.4.Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг харилцаа холбоо, мэдээллийн байгууллагууд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

11.5.Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журмыг Засгийн газар тогтооно.

11.6.Гамшгийн голомтод ажиллаж байгаа шуурхай бүлэгтэй холбоо тогтоох, мэдээлэл солилцох асуудлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12 дугаар зүйл.Гамшгийн үнэлгээ

12.1.Гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын томилсон ажлын хэсэг хийнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.2.Үнэлгээ хийх аргачлал, журмыг Засгийн газар тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ГАМШГААС ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА

edit

13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах арга хэмжээний зохион байгуулалт

13.1.Гамшгаас хамгаалах арга хэмжээг нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн зарчмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна.

13.2.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс нь орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна. Суманд онцгой байдлын асуудал хариуцсан орон тооны бус штаб ажиллана.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд орон тооны бус алба, мэргэжлийн анги байна.

13.4.Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх анхан шатны нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага, баг, хороо байна.

14 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах удирдлагын зохион байгуулалт

14.1.Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга удирдан зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

14.2.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад гамшгаас хамгаалах арга хэмжээг хариуцан зохион байгуулна.

15 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас баталсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг Ерөнхий сайд батална.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.5.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа салбар, нэгжийг Засгийн газрын шийдвэрээр нутаг дэвсгэр, байгаль, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.6.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.7.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах алба, түүний удирдлага

16.1.Гамшгаас хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн дагуу тодорхой үүрэг хүлээх улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны орон тооны бус алба байгуулна.

16.2.Гамшгаас хамгаалах улсын албыг төрийн захиргааны холбогдох байгууллагыг түшиглэн Засгийн газар; аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах албыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагыг түшиглэн тухайн шатны Засаг дарга тус тус байгуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.3.Гамшгаас хамгаалах улсын албаны дарга нь тухайн төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны албаны дарга нь тухайн шатны холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын дарга тус тус байна.

17 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах улсын алба

17.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг уялдуулан зохицуулах зорилгоор төрийн захиргааны холбогдох байгууллагыг түшиглүүлэн гамшгаас хамгаалах дараахь орон тооны бус улсын алба байна:

17.1.1.Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх алба;

17.1.2.Эрүүл мэндийн алба;

17.1.3.Хүнс, хөдөө аж ахуйн алба;

17.1.4.Түлш, эрчим хүчний алба;

17.1.5.Хэв журам сахиулах алба;

17.1.6.Сурталчилгааны алба;

17.1.7.Мэдээлэл, харилцаа, холбооны алба;

17.1.8.Цацрагийн аюулаас хамгаалах алба.

17.1.9.Зам, тээврийн алба;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.1.10.Барилга, хот байгуулалтын алба;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.1.11.Мэргэжлийн хяналтын алба.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.2.Шаардлагатай гэж үзвэл Засгийн газарын шийдвэрээр гамшгаас хамгаалах улсын албыг шинээр байгуулж, татан буулгаж болно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хулиар өөрчлөлт орсон/

18 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах улсын албаны нийтлэг чиг үүрэг

18.1.Гамшгаас хамгаалах улсын алба нь дараахь нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.1.1.эрхэлсэн салбарынхаа хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

18.1.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагаас гамшгаас хамгаалах асуудлаар гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хангах;

18.1.3.салбарынхаа онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах албаны удирдлага, штаб, мэргэжлийн ангийг байгуулах, тэдгээрийн сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах;

18.1.4.гамшгийн үед эрхэлсэн салбарын тогтвортой ажиллагааг хангах;

18.1.5.эрхэлсэн салбарынхаа зарлан мэдээллийн системийг байнгын бэлэн байдалд байлгах;

18.1.6.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд татан оролцуулах техник, материал хэрэгсэл зэрэг тухайн албанд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, бэлэн байлгах;

18.1.7.аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албыг тухайн чиглэлийн мэргэжлийн удирдлагаар хангах;

18.1.8.гамшгийн цагийн байдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх, мэргэжлийн туслалцаа авах;

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.1.9.гамшгийн голомтод ажиллах шуурхай штабын бүрэлдэхүүнд эрхэлсэн салбараасаа мэргэжлийн хүмүүсийг шаардагдах техник, материал хэрэгслийн хамт татан оролцуулах;

18.1.10.гамшигтай холбогдуулж хуваарилагдсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

18.1.11.гамшгийн үеийн хохирлын үнэлгээ хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;

18.1.12.гамшгийн тухай мэдээ, тайлан гаргах.

19 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдах шуурхай бүлэг

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдах шуурхай бүлэг /цаашид "шуурхай бүлэг" гэх/ нь гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.2.Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр томилж ажиллуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.3.Шуурхай бүлгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь штабын хуралдаан бөгөөд гишүүдийн олонхийн санал дээр үндэслэн штабын дарга шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.4.Шуурхай бүлгээс гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

19.5.Шуурхай бүлгийн үйл ажиллагааг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

20 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл

20.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги болон сайн дурынхан байна.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.2.Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 16-60 хүртэлх насны эрэгтэй, 16-55 хүртэлх насны эмэгтэйчүүдээс бүрдүүлэн байгуулна. Энэ заалтад цэргийн алба хаагч, тахир дутуу хүн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүмүүс хамаарахгүй.

21 дүгээр зүйл.Аврах анги, отряд, салбар

21.1.Аврах анги нь улсын болон орон нутгийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод ажиллаж байгаа орон нутгийн хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд шуурхай шилжин байрлаж эрэн хайх, аврах ажлыг зохих журмын дагуу явуулах, нэрвэгдэгсдэд бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх, тэднийг аюулгүй газарт зөөвөрлөн гаргах, эд хөрөнгийг нь хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

21.2.Аврах отряд, салбар нь орон нутагт гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүний голомтод аврах үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулах үүрэг гүйцэтгэнэ.

21.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь байгууллагын харьяа нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батална.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ГАМШГААС ХАМГААЛАХ ТАЛААРХИ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

edit

22 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

22.1.Засгийн газар нь гамшгаас хамгаалах талаар хууль тогтоомжид зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого хөтөлбөрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

22.1.2.гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг батлах.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын бүрэн эрх

23.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23.1.1.гамшгаас хамгаалах талаар баримтлах төрийн бодлогын үндсийг боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд чиглүүлэн удирдах;

23.1.2.гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газарт оруулан батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

23.1.3.гамшгийн үед хүч хэрэгслийг дайчлан гаргах, энэ хуулийн 9.5.3-т заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулах;

23.1.4.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс болон бараа, материал, тоног төхөөрөмжийг улсын нөөцөөс гаргах асуудлыг Засгийн газарт оруулах;

23.1.5.улсын болон гамшгаас хамгаалах нөөцийг зохих журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.1.6.гамшгийн цагийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлж байх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

23.2.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах, шуурхай зохион байгуулах үүрэгтэй комисс ажиллуулж болно. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24 дүгээр зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24.1.Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

24.1.2.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах хүрээнд төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, улсын албаны хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

24.1.3.Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

24.1.4.төрийн болон нутгийн захиргаа, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, харьяа салбар нэгждээ гамшгийн нөөц бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, нөхөн сэлбэх;

24.1.5.гамшгаас хамгаалах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;

24.1.6.гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах;

24.1.7.гамшгаас хамгаалах арга хэмжээнд шаардагдах мэдээ, тайланг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, улсын болон аймаг, нийслэлийн албанаас гаргуулж авах, гамшгийн мэдээллийн сан байгуулах;

24.1.8.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр захиран зарцуулах гамшгийн нөөц болон гадаад орон, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээс үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг нэрвэгдэгсдэд хуваарилж олгох ажлыг хариуцаж зохион байгуулах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24.1.9.аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх;

24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

24.1.11.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэглэж байгаа практикийг судалж нэгтгэн, түүнийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад оруулах;

24.1.12.гамшгаас хамгаалах асуудлаар гадаад орны болон олон улсын холбогдох байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

24.1.13.гамшгаас хамгаалах асуудлаар төрийн бус байгууллагатай харилцах;

24.1.14.гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

24.1.15.бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2005 оны 1 дүгэр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах;

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.2.гамшгийн цагийн байдлын талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдад шуурхай мэдээлэх;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/

25.1.3.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гамшгаас хамгаалах улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны албаны гүйцэтгэх үүргийг тодорхойлох;

25.1.4.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.1.5.гамшгийн аюулын тухай хүн амд зарлан мэдээлэх болон удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;

25.1.6.гамшгаас хамгаалах арга хэмжээнд хүн амыг сургаж бэлтгэх, гамшгийн үед хэрэглэх нөөцийг бүрдүүлэх, нөхөн сэлбэх үйл ажиллагаанд хяналт тавих;

25.1.7.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын батлагдсан төсвийг зохих журмын дагуу захиран зарцуулах;

25.1.8.байгууллагаа дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

25.1.9.батлагдсан төсөв болон асуудал эрхэлсэн сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/

25.1.10.гамшгийн аюулаас хамгаалахтай холбогдсон журам, заавар батлах;

25.1.11.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын газар, хэлтэс, харьяа нэгжийн удирдлага болон бусад ажилтныг томилох, чөлөөлөх, цол олгох;

25.1.12.бусад бүрэн эрх.

25.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга бүрэн эрхийнхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

25.3.Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

26.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх;

26.1.2.хуульд заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх;

26.1.3.нутаг дэвсгэрийн онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангиудыг байгуулж, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох;

26.1.4.гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;

26.1.5.гамшгийн цагийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх, тэднээс мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга, туслалцаа авах;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

26.1.6.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах;

26.1.7.гамшгийн үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах;

26.1.8.аврах анги, отряд, салбар, алба, мэргэжлийн ангийг ажлаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

26.1.9.харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийг байнгын бэлэн байдалд байлгах;

26.1.10.гамшгийн үеийн хохирлын үнэлгээ хийлгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;

26.1.11.гамшгийн тухай мэдээ, мэдээллийг дээд шатны байгууллагад цаг хугацаанд нь шуурхай мэдээлэх;

26.1.12.бусад бүрэн эрх.

26.2.Баг, хорооны Засаг дарга энэ зүйлийн 1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээнд хамаарах хэсгийг хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ - ГАМШГААС ХАМГААЛАХ ТАЛААР АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

edit

27 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

27.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь харяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

27.1.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;

27.1.2.үйл ажиллагааныхаа онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, алба, мэргэжлийн анги байгуулах;

27.1.3.мэргэжлийн ангийг шаардагдах техник, материал хэрэгслээр хангах;

27.1.4.мэргэжлийн анги болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;

27.1.5.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

27.1.6.гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ хийлгэх;

27.1.7.гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах;

27.1.8.өөрийн онцлогт тохируулж энэ хуулийн 27.1.2-т заасан гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангиар гамшгийн үед үүрэг гүйцэтгүүлэх;

/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

27.1.9.гамшгийн тухай мэдээг холбогдох дээд шатны байгууллагад шуурхай хүргэх.

27.1.10.гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг холбоо болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй шуурхай дамжуулж, олон нийтэд хүргэх.

/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

28 дугаар зүйл.Иргэний хүлээх үүрэг

28.1.Монгол Улсын иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

28.1.1.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

28.1.2.гамшгаас хамгаалахтай холбогдсон сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамрагдах;

28.1.3.ахуй амьдрал, өдөр тутмын хөдөлмөрийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг сахин биелүүлэх, үйлдвэрлэл, технологийн сахилга, экологийн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихгүй байх;

28.1.4.гамшгаас хамгаалах зарлан мэдээлэх дохионууд, тэдгээрийн дагуу ажиллах журмыг мэдэх, өөрийгөө хамгаалах аргыг эзэмших;

28.1.5.гамшгийн үед нэрвэгдсэн хүмүүст туслах, эд хөрөнгийг хамгаалах ажилд оролцох;

28.1.6.гамшгийн аюулаас хамгаалах зориулалттай нийтийн болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ашиглаж сурах;

28.1.7.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд тогтоосон журмын дагуу оролцох;

28.1.8.гамшгийн тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

edit

/Энэ бүлгийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29 дүгээр зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч

29.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж болон аймаг, нийслэл, дүүргийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчаар Төрийн албаны тухай3 хуульд заасан шаардлага, гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг авч ажиллуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нь төрийн албанд анх орохдоо "Монгол Улсын иргэн би онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая. Би энэ тангарагаас няцваас холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

29.4.Энэ хуулийн 29.3-т заасан тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

30 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

30.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

30.1.1.гамшгийн үед ажиллах, сургалт, дадлагад оролцох, жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ хоол хүнс, тусгай зориулалтын хувцас, аврах ажлын багаж, техник, материал, өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангагдах;

30.1.2.гамшгийн хор уршгийг арилгахын тулд тухайн объектод саадгүй нэвтрэх;

30.1.3.аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд оролцох үедээ гэмтэл, бэртэл авсан, өвчилсөн тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх.

30.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь тогтоосон журмаар үйлдсэн үнэмлэхтэй байна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31 дүгээр зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараахь үүргийг хүлээнэ:

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31.1.1.гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд бэлэн байх;

31.1.2.гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохих журам, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэрэгжүүлэх;

31.1.3.гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцож байгаа байгууллага, албан тушаалтан, иргэнд зааварчилгаа өгч мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

31.1.4.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч сахилгын дүрмийг чанд мөрдөх.

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн сахилгын дүрмийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн цол, дүрэмт хувцас, ялгах тэмдэг

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нь ажил, мэргэжлийн онцлогт тохирсон цол, ялгах тэмдэг бүхий дүрэмт хувцас хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

32.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь онцгой байдлын дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.3.Энэ зүйлийн 1-д заасан цол олгох журам болон дүрэмт хувцасны загварыг Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар тогтооно.

32.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн алба хаах журмыг асуудал эрхэлсэн сайд батална.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, түүний албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа

/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь албаны бус цагаар, өөр орон нутагт иргэд, байгууллагын хүсэлтээр гамшгийн үед хууль ёсны үйл ажиллагаа явуулсан бол албан үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага түүний албан хаагчийн хууль ёсны шаардлагыг иргэд, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.3.Гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин өсгөж олгоно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн, шөнийн ээлжинд ажилласан, гамшгаас хамгаалах сургалт, дадлагад оролцсон, бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн хүнс, материалын зардлыг төр хариуцна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.5.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь мэргэжлийн зэрэгтэй байна. Мэргэжлийн зэрэг олгох журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.6.Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

33.7.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэх үед эрүүл мэнд нь хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгоно:

33.7.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

33.7.2.хиймэл эрхтэн хийлгэсэн тохиолдолд түүний зардал;

33.7.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж.

/Дээрхи 33.7 дахь хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/

33.8.Энэ хуулийн 33.7.1-д заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.9.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.10.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн ажилдаа ирэх, буцах болон байгууллагын гадна албан үүргээ биелүүлэхийг албаны үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.11.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчид цалин, хөлс олгох журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.12.Аврах ажиллагаанд оролцдог албан хаагч дараахь нэмэлт хөнгөлөлт, урамшууллыг эдэлнэ:

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.12.1.аврах ажиллагаа явуулсны төлөө урамшуулал авах. Урамшуулал олгох журмыг Сангийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар тогтооно;

33.12.2.алба хаасан хугацааг нь тогтооход ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох;

33.12.3.жил бүр ажлын 20 өдрийн ээлжийн амралт эдлэх;

33.12.4.алба хаасан таван жил тутамд 3 өдрийн нэмэгдэл амралт эдлэх;

33.12.5.гамшгийн голомтод ажилласан тохиолдолд эмнэлгийн үзлэгт хамрагдаж, шаардлагатай бол нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх;

33.12.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцах.

33.13.Энэ хуульд зааснаас бусад хөнгөлөлт, урамшууллын төрөл, хэмжээг Засгийн газар тогтоож болно.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

34 дүгээр зүйл.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж

34.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

34.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага албан хаагчаас бусад иргэн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажил гүйцэтгэх, сургалтад оролцох үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчийн нэгэн адилаар тэтгэмж олгоно.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

35 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт

35.1.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, аж ахуйн нэгж, байгууллага зардлаа өөрөө хариуцна.

35.2.Гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулахад гарах зардлыг төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд төр хариуцна. Бусад аж ахуйн нэгж, байгууллагын хувьд гамшигтай холбогдсон зардлаа өөрөө хариуцна.

35.3.Гамшгийн голомтод ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн ажилтанд үндсэн цалинг, бусад иргэнд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний олговор олгоно.

36 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

36.1.Гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

36.1.1.энэ хуулийн 7.3.2-7.3.6-д заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;

36.1.2.энэ хуулийн 11.3, 11.4-д заасныг зөрчсөн байгууллагыг 150000-250000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгох;

36.1.3.энэ хуулийн 18, 26, 27, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-25000 хүртэл төгрөгөөр торгох.

36.2.Гамшгийн хор уршгийг арилгах явцад хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан гэм буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

36.3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан ногдуулна.

36 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

36.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.