Монгол Улсын Радио долгионы тухай хууль
1999 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Улаанбаатар хот
РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
edit1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь радио долгионыг хуваарилах, ашиглах, хамгаалах, өмчлөх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Радио долгионы тухай хууль тогтоомж
2.1.Радио долгионы тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Харилцаа холбооны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."радио долгион" гэж агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хүртэлх давтамжтай хэсгийг;
3.1.2."радио давтамжийн зурвас" гэж бүлэг радио давтамжийг;
3.1.3."радио холбоо" гэж радио төхөөрөмж ашиглан төрөл бүрийн мэдээллийг тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр нэвтрүүлэх, хүлээн авахыг;
3.1.4."үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт" гэж радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан хуваарилалтыг.
3.1.5."богино зайн радио төхөөрөмж" гэж нэг, эсхүл хоёр чиглэлд радио холбоо хийх, бусад радио холбоонд нөлөөлөхгүй, нөлөөллийн хамгаалалт шаардлагагүй, бага энерги хэрэглэх радио нэвтрүүлэгчийг;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.1.6."радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж" гэж радио холбооны үйлчилгээнд хөндлөнгөөс зориудаар шуугиан үүсгэн дохио дарагч төхөөрөмжийг.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
4 дүгээр зүйл.Радио долгионы өмчлөл
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үүсгэгчээс үүссэн болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын төрийн өмч мөн.
4.2.Төр нь радио долгион өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, болзолтойгоор радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг бусад этгээдэд олгоно.
5 дугаар зүйл.Радио долгионы талаар төрийн байгууллагын бүрэн эрх
5.1.Засгийн газар нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.Монгол Улсад хуваарилсан сансарын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар шийдвэр гаргах;
5.1.2.радио давтамжийн хуваарилалтыг төрийн нууцад хамруулах, нууцлалын зэрэглэлийг тогтоох асуудлыг боловсруулах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь радио долгионы талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
5.2.1.радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи төрийн бодлого боловсруулах;
5.2.2.хил залгаа улстай радио долгионы асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон журмын дагуу зохицуулах;
5.2.3.радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам батлах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.2.4. Зохицуулах хорооны зардал, техник хэрэгслэлээр хангах санхүүжилтийн хэмжээг тогтоож батлах;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.2.5.олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах;.
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.2.6.үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт батлах, хүснэгтэд сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвасыг тодорхойлох;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.7.радио долгионы төлөвлөлтийн бодлого, стратеги, шинэ технологи нэвтрүүлэх, хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлах, хэрэгжилтийг хангуулах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.8.Монгол Улсад Монгол Улсадхуваарилсан сансрын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар санал боловсруулах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.9.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлах;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.2.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1 дүгээр зүйл.Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх
/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5-1.1.Харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5-1.1.1.радио долгионы талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
5-1.1.2.радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
5-1.1.3.улс орны зайлшгүй хэрэгцээ болон техник, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд шаардагдах радио давтамжийн зурвасын судалгаа хийх, нөөцийг бүрдүүлэх;
5-1.1.4.Монгол Улсад радио долгионы хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;
5-1.1.5.Монгол Улсад бүртгэлтэй радио давтамж, радио давтамжийн зурвасыг олон улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх;
5-1.1.6.тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах;
5-1.1.7.цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх аргачлалыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
5-1.1.8.хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5-1.1.9.радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам батлах, хяналт тавих;
5-1.1.10.энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах;
5-1.1.11.радио давтамжийн зурвасыг олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
51.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХОЁРДУГААР БҮЛЭГ - РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ
edit6 дугаар зүйл.Радио давтамжийн зурвасын ангилал
6.1.Радио давтамжийн зурвасыг ашиглаж буй зориулалтаар нь дараахь байдлаар ангилна:
6.1.1.тусгай хэрэглээний;
6.1.2.нийтийн хэрэглээний.
6.2.Улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг тусгай хэрэглээний гэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг нийтийн хэрэглээний гэнэ.
6.4.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасын хуваарилалт, төлөвлөлт нийтэд нээлттэй байна.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
7 дугаар зүйл.Радио давтамжийн зурвас эзэмших эрх бүхий этгээд
7.1.Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн дагуу Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж ашиглана.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг Зохицуулах хороонд бүртгүүлж ашиглана.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3.Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар нь Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг энэ хуулийн 7.1-д заасны дагуу ашиглана.
7.4.Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах байгууллага нь нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвас ашиглах бол энэ хуулийн 7.1-д заасны дагуу ашиглана.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8 дугаар зүйл.Радио давтамж, радио давтамжийн зурвас, радио төхөөрөмж ашиглахыг хориглох
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.1.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно.
8.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
8.3.Хуульд өөрөөр заагаагүй бол радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл
9.1.Төрийн эрх бүхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэх, нийтийн үйлчилгээний зориулалтаар радио төхөөрөмж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичгийг тусгай зөвшөөрөл гэнэ.
9.2.Тусгай зөвшөөрөлд радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, хүчин чадал, технологи, зөвшөөрлийн хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах
10.1.Тусгай зөвшөөрөл авах өргөдөлд Харилцаа холбооны тухай хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна дараахь баримтыг хавсаргана:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.1.гэрчилгээний хуулбар;
10.1.2.радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглах радио давтамжийн зурвас, радио давтамж, технологи;
10.1.3.радио төхөөрөмжийг баталгаажуулж эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг;
10.1.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10.2.Тусгай зөвшөөрөл авах өргөдөлд өргөдөл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас ба факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий хүний албан тушаал, нэрийг тусгана.
11 дүгээр зүйл.Зөвшөөрөл олгох
/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.8, 8.2 дугаар зүйлийн 8.3-т заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 10.1, 13.3-т заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.2.Зохицуулах хороо радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авснаас хойш Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.2.1.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.2.2.Харилцаа холбооны тухай хуулийн 14.2-т заасан үндэслэлээр, эсхүл тухайн радио давтамж нь тусгай хэрэглээний ангилалд орсон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглагдаж байгаа, радио давтамжийн үйлчлэх хүрээтэй давхацсан, радио давтамжийн нөөц байхгүй, харилцан нөлөөлөл үүсгэх бол радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.3.Тухайн радио давтамжийг ашиглах асуудлыг олон улсын байгууллага зохицуулдаг бол уг радио давтамжийг олон улсын байгууллагаас санал авсны үндсэн дээр энэ хуулийн 11.1-д заасны дагуу ашиглах зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.4.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсноос гадна ижил радио давтамжийг нэг нутаг дэвсгэрт ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.5.Сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг олон нийтэд ил тод мэдээлэх бөгөөд энэ хугацааг нэг удаа 14 хоногоор сунгаж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.Сонгон шалгаруулалтын үнэлгээнд дараах нөхцөлийг харгалзан үзнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.1.радио давтамж ашиглан байгуулах сүлжээ, үйлчилгээний төрөл, түүний хамрах нутаг дэвсгэр;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.2.техник, технологийн сонголт, үзүүлэлт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.3.үйлчилгээ хүргэх хугацааны төлөвлөлт;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.4.өрсөлдөөн, зах зээлд үзүүлэх нөлөө;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.5.санхүүгийн төлөвлөлт, чадавх;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.6.хүний нөөцийн чадавх;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.6.7.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага хангах байдал.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.7.Энэ хуулийн 11.6-д заасан нөхцөлийн дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.8.Энэ хуулийн 11.7-д заасны дагуу шалгарсан этгээд эрх бүхий этгээдээс шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээг байгуулаагүй тохиолдолд дараагийн хамгийн өндөр үнэлгээ авсан этгээдтэй гэрээ байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.9.Энэ хуулийн 11.5-д заасан сонгон шалгаруулалтаар нэг этгээд хүсэлт ирүүлсэн бол тухайн этгээд хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд шалгарсан тухай мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.10.Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлана:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.10.1.энэ хуулийн 11.5-д заасан хугацаанд хүсэлт ирүүлээгүй;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.10.2.сонирхогч этгээдийн ирүүлсэн хүсэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.10.3.энэ хуулийн 11.9-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.11.Энэ хуулийн 11.10.1-д заасны дагуу зарласан сонгон шалгаруулалтад сонирхогч этгээд хүсэлт ирүүлээгүй бол тухайн жилд дахин сонгон шалгаруулалт зарлахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.12.Зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан этгээд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлж, гэрээ байгуулна. Жилийн төлбөр төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.13.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд радио давтамж, радио давтамжийн зурвас, үйлчлэх нутаг дэвсгэр, ашиглах зориулалт, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, технологи, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага, төлбөрийн зохицуулалтыг тусгана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
12.1.Зохицуулах хороо өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 ба түүнээс дээш хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.3.Хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг хянаж биелүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгаж, нэгдсэн бүртгэлд тэмдэглэж эзэмшигчид нь буцааж олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13 дугаар зүйл.Эрхийн бичиг
/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.1.Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад зөвшөөрөл авах бөгөөд радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг” гэх/ олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.2.Эрхийн бичиг авах өргөдөлд өргөдөл гаргагчийн нэр, албан ёсны хаяг, утас, факсны дугаар, газар зүйн байршил, хамрах хүрээ, ашиглалтын зориулалт, ашиглах радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт зэргийг тусгана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.3.Иргэн, хуулийн этгээд эрхийн бичиг хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна радио төхөөрөмжийн байгуулалтын зураглал, ажиллах зарчим, газар зүйн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, радио давтамжийн зурвас, технологи, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг нотолсон баримт бичиг, радио төхөөрөмжийг баталгаажуулсан тухай эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг хавсаргана.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.4.Зохицуулах хороо өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгаж, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл эрхийн бичиг олгох тухай шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь Зохицуулах хорооны даргын тушаал байна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.5.Эрхийн бичгийг гурван жилийн хугацаагаар олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.6.Эрдэм шинжилгээ, туршилт болон сонирхогчийн радио станцын зориулалтаар ашиглах эрхийн бичгийг гурван сарын хугацаагаар олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар нэг удаа сунгаж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.7.Эрхийн бичигт радио төхөөрөмжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, радио давтамж, хүчин чадал, технологи, зөвшөөрлийн хугацаа, ашиглалтын зориулалтыг заана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.8.Ижил радио давтамж ашиглах эрхийн бичиг хүсэж хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд эхний ээлжид өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.9.Эрхийн бичиг олгох тухай шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрөл хүсэгч этгээд нь эрхийн бичгийн төлбөрийг жилээр, энэ хуулийн 13.6-д заасан зориулалтаар ашиглах бол зөвшөөрөлд заасан хугацаагаар эрхийн бичгийн төлбөрийг төлнө.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.10.Эрхийн бичигт дараах тохиолдолд өөрчлөлт оруулна:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.10.1.эрхийн бичиг эзэмшигч хүсэлт гаргасан;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.10.2.эрхийн бичгийн төрөл, ангилал, радио давтамж, радио давтамжийн зурваст харилцан нөлөөлөл орсноос эрхийн бичигт зайлшгүй өөрчлөлт оруулахаар Зохицуулах хорооноос шийдвэрлэсэн.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.11.Энэ хуулийн 13.10.1-д заасан хүсэлтэд тухайн эрхийн бичгээр эрхлэх үйлчилгээний хамрах хүрээ, техник, технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн тоо, ширхэг, радио давтамж болон радио давтамжийн зурваст өөрчлөлт оруулах саналыг тусгасан байна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.12.Зохицуулах хороо энэ хуулийн 13.10.2-т заасны дагуу өөрчлөлт оруулах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө өөрчлөлт оруулах шалтгаан, нөхцөлийн талаар эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.13.Эрхийн бичиг эзэмшигч эрхийн бичгийг анх авсан зориулалтаар бусад этгээдэд шилжүүлж болно. Шилжүүлэн авах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, иргэн бол иргэний үнэмлэхийг магадлан шалгаж эрхийн бичгийг шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14 дүгээр зүйл.Радио давтамжийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй ашиглах
/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.Дараахь төрлийн радио төхөөрөмж ашиглахад радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахгүй:
14.1.1.бүх төрлийн зурагт радио, радио хүлээн авагч;
14.1.2.эмчилгээ, оношилгооны радио төхөөрөмж;
14.1.3.техникийн шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй богино зайн радио төхөөрөмж.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15 дугаар зүйл.Бүртгэл
15.1.Нэгдсэн бүртгэлд радио давтамжийн ангилал, зориулалт, ашиглагчийн нэр, хаяг, ашиглахыг зөвшөөрсөн радио давтамжийн зурвас, түүний өргөн, үйлчлэх хүрээ, газар зүйн байршил, ажиллуулах хугацаа, хүчин чадал, төлбөр төлөлтийн байдал зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр тусгана.
15.2.Нэгдсэн бүртгэлийг Зохицуулах хороо хөтлөх бөгөөд түүнийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүр танилцуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.3.Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нэгдсэн бүртгэлийн журмыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
16 дугаар зүйл.Үйлчилгээний төлбөр
16.1.Эрхийн бичиг авах, шилжүүлэх, тусгай зөвшөөрөл авах, тэдгээрийн хугацааг сунгах, бүртгүүлэх, харилцан нөлөөллийг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргахад энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу үйлчилгээний төлбөрийг өргөдөл гаргагч төлнө.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙН БИЧГИЙН ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛОХ
edit17 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болох үндэслэл
17.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, уг эрх, үүргийг өөрчилсөн гэрээ байгуулахыг хориглоно.
17.2.Эрхийн бичиг бүхий радио төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, худалдах зэргээр эзэмшигч, өмчлөгч өөрчлөгдөх бол эрхийн бичгийг Зохицуулах хороонд шинээр бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.Тусгай зөвшөөрөл болон эрхийн бичгийн хугацаа Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.4.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд уг радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг энэ хуульд заасны дагуу бусдад шинээр олгож болно.
18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох
/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг Харилцаа холбооны тухай хуулийн 15.1-д заасан үндэслэл болон дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.1.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;
18.1.2.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь тусгай зөвшөөрөл, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;
18.1.3.тусгай хэрэглээний ангилалд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг ашигласан, санаатайгаар шуугиан үүсгэсэн буюу сонссон.
18.1.4.энэ хуулийн 5.2.6-д заасан баримт бичгийн дагуу шинэ төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор радио давтамжийн зурвасыг дахин хуваарилсан.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.2.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох үндэслэл байгааг тогтоовол Зохицуулах хороо нь энэ тухай тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэл өгнө. Уг мэдэгдэлд тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгох болсон үндэслэлийг нотлох баримтын хамт заана.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь мэдэгдэлд заасан үндэслэл байхгүй гэж үзвэл уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор өөрийн өргөдөл, гомдлыг нотлох баримтын хамтаар Зохицуулах хороонд ирүүлж хянуулж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.4.Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж хариу мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.5.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үндэсгүй гэж үзвэл Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчид өөрийн дүгнэлтийн тухай мэдэгдэж, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.6.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь хүчингүй болгосон тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.7.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиодолд шүүхийн шийдвэр гартал тухайн радио давтамжид шинээр тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгож болохгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙН БИЧИГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
edit19 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчийн эрх, үүрэг
19.1.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь дараахь эрхтэй:
19.1.1.стандарт, техникийн нөхцөлийг хангаж, баталгаажуулсан радио төхөөрөмжийг сонгон ашиглах;
19.1.2.эрх олгосон радио давтамжийг энэ хуульд заасан нөхцөл, болзлын дагуу ашиглах, хамгаалах, харилцан нөлөөллийг арилгахыг шаардах;
19.1.3.энэ хуульд заасан журмын дагуу радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгуулах, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх;
19.1.4.хуульд өөрөөр заагаагүй бол радио давтамж ашиглах талаар сонирхсон мэдээллийг Зохицуулах хорооноос авах.
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.2.Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:
19.2.1.энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд радио төхөөрөмж импортлох, үйлдвэрлэх, худалдахыг сонирхогч этгээд Зохицуулах хороотай радио давтамжийн талаар урьдчилан тохирох;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.2.2.радио төхөөрөмжийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт заасан нөхцөл, хугацаа, зориулалтын дагуу ашиглах;
19.2.3.тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухайн ажлын өдрөөр тасалбар болгон жил бүр төлөх;
19.2.4.тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт заасан техникийн болон ашиглалтын нөхцөлд өөрчлөлт оруулах асуудлыг эрх олгосон байгууллагаар шийдвэрлүүлэх;
19.2.5.бусад радио холбоо, радио төхөөрөмжид харилцан нөлөөлөл үүсгэхгүй байх;
19.2.6.олон улсын хэмжээнд хэрэглэдэг аюулын дохио (SOS, MAYDAY зэрэг) бусад радио станцаас ирсэн тохиолдолд энэ тухай холбогдох газарт даруй дамжуулах, мэдэгдэх;
19.2.7.тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон буюу тэдгээрийг хүчингүй болгосон тохиолдолд радио станцынхаа антенныг буулгах;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.2.8.зөвхөн зөвшөөрөгдсөн радио давтамж, давтамжийн зурваст ажиллах, өөрийн эзэмшилд байгаа радио төхөөрөмжийн гаралтын чадал, давтамжийг тогтмол хянаж байх.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
edit20 дугаар зүйл.Хяналт
20.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Зохицуулах хороо болон харилцаа холбооны улсын байцаагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Зохицуулах хороо нь харилцан нөлөөллийг арилгах, хууль тогтоомж зөрчсөн этгээдийг хайх, илрүүлэх үйл ажиллагааг радио давтамж эзэмшигчийн үйл ажиллагаанд саад хохирол учруулахгүйгээр зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.Зохицуулах хороо нь олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын лабораторитой байж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
20.4.Төлбөрөө төлөөгүй радио давтамж ашиглагчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,3 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
20.5.Радио долгионы тухай хууль тогтоомжийг зөрчсөн дараахь тохиолдолд радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох эрхийг Зохицуулах хороо эдэлнэ:
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.1.радио төхөөрөмж нь стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөлийн шаардлага хангаагүй;
20.5.2.тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй;
20.5.3.төлбөр төлөөгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
20.5.4.бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан;
20.5.5.Зохицуулах хороонд мэдэгдэлгүйгээр радио төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, давтамж болон ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.6.улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй;
20.5.7.радио төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласан.
20.6.Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журмыг Зохицуулах хороо баталж, мөрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найрууласан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |