Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль (2012)
/Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
edit1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах, экспортлох болон хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хог хаягдлын тухай хууль тогтоомж
2.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хог хаягдал" гэж хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг;
3.1.2."ахуйн хог хаягдал" гэж айл өрхөөс гарах хог хаягдал болон түүнтэй найрлага, бүтцийн хувьд ижил хог хаягдлыг;
3.1.3."аюултай хог хаягдал" гэж хүн, амьтан, ургамлыг өвчлүүлэх, гэмтээх, тэдгээрийн үр удамд хор хөнөөл учруулах болон байгаль орчны хэвийн төлөв байдалд сөрөг нөлөөтэй хортой, идэмхий, исэлдүүлэгч, шатамхай, дэлбэрэх
3.1.4."аюултай хог хаягдал зайлуулах" гэж аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, түр байршуулах, устгах цогц арга хэмжээг;
3.1.5."ландфиллийн арга" гэж байгаль орчинд нөлөөгүйгээр хог хаягдлыг хөрсөөр дарж устгах үйл ажиллагааг;
3.1.6."нийлэг хальс түүнтэй адилтгах эд зүйл" гэж баглаа боодолд хэрэглэх зориулалтаар химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, байгальд удаан задардаг нийлэг бүтээгдэхүүнийг;
3.1.7."баглаа боодол" гэж түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг ороох, савлах зориулалттай нэг удаагийн хэрэглээний нийлэг хальсыг;
3.1.8."хог хаягдал устгах" гэж хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор ландфиллийн, биологийн болон физик-химийн аргаар боловсруулах, шатаах, савлаж хадгалахыг;
3.1.9."хог хаягдал хадгалах" гэж хог хаягдлыг устгах, эргүүлэн ашиглах, зорилгоор зориулалтын цэгт түр байршуулахыг;
3.1.10."хог хаягдал ашиглах" гэж хог хаягдлыг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ явуулах, эрчим хүч гарган авах зэргээр дахин хэрэглээнд оруулахыг;
3.1.11."хог хаягдлын норматив" гэж нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үүсэх тухайн төрлийн хаягдлын тогтоосон хэм хэмжээг;
3.1.12."хог хаягдал цуглуулах" гэж хог хаягдлыг устгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах зорилгоор эх үүсвэрээс төвлөрүүлэхийг;
3.1.13."хог хаягдал дахин боловсруулах" гэж хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг;
3.1.14."хог хаягдал ангилах" гэж хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, устгах зорилгоор төрөлжүүлэн ялгахыг;
3.1.15."хог хаягдал хадгалах зориулалтын цэг" гэж хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав, байгууламжийг;
3.1.16."аюултай хог хаягдлын бичиг баримт" гэж хог хаягдлын бүтцийн талаарх мэдээллийг агуулсан, ямар төрөл аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг тогтоосон, түүнийг тээвэрлэх, хадгалах, устгах технологийг тусгасан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг.
4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хуулиар агаар мандал, усан орчны болон цацраг идэвхт хог хаягдлаас бусад хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна.
5 дугаар зүйл.Хог хаягдлыг өмчлөх эрх
5.1.Хог хаягдлыг үүсгэгч этгээд түүнийг өмчлөх эрхтэй.
5.2.Хог хаягдлыг өмчлөх эрх гэрээний үндсэн дээр шилжиж болно.
5.3.Энэ хуульд заасны дагуу хог хаягдлыг хаяснаар хог хаягдлыг өмчлөх тухайн этгээдийн эрх дуусгавар болж, хог хаягдлыг устгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөх эрх үүснэ.
5.4.Аюултай хог хаягдлыг өмчлөгч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн бол энэ тухайгаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, аюултай хог хаягдлын улсын бүртгэлд бүртгүүлнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ
edit6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Хог хаягдлын талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.хог хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
6.1.2.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
6.1.3.хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тооцох аргачлалыг батлах;
6.1.4.хог хаягдлын нормативыг тогтоох аргачлалыг батлах;
6.1.5.хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр батлах, улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх;
6.1.6.аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон болон уг үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох журам батлах;
6.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Хог хаягдлын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.хог хаягдлын талаарх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөө батлах;
7.1.2.хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам батлах;
7.1.3.хог хаягдлын талаарх улсын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх;
7.1.4.аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, хадгалах, дахин боловсруулах зөвшөөрөл олгох;
7.1.5.эх үүсвэрээс гарах хог хаягдлын хор аюулын зэрэглэл тогтоож, кодчилсон жагсаалтыг батлах;
7.1.6.аюултай хог хаягдлын бүртгэл болон тайлангийн маягтыг батлах;
7.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7.2.Хог хаягдлын талаар зам, тээвэр, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.2.1.барилгын хог хаягдлыг тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах журам баталж, нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжилтийг хангуулах;
7.2.2.энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан аргачлалын дагуу барилгын хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг батлах;
7.2.3.барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
7.2.4.энэ хуулийн 7.1.2-т заасан журмын дагуу барилгын хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.
7.3.Хог хаягдлын талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.3.1.энэ хуулийн 6.1.6-д заасан журмын хэрэгжилтийг хангуулах;
7.3.2.эмнэлгийн аюултай хог хаягдлыг цуглуулах, түр хадгалах, тээвэрлэх, устгах аргачлалыг шаардлагатай тохиолдолд төрөл тус бүрээр баталж мөрдүүлэх;
7.3.3.энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан аргачлалын дагуу эмнэлгийн хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг батлах;
7.3.4.эмнэлгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
7.3.5.энэ хуулийн 7.1.2-т заасан журмын дагуу эмнэлгийн аюултай хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.
7.4.Хог хаягдлын талаар батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
7.4.1.харьяа нэгж, байгууллагынхаа хог хаягдлын менежментийг хариуцаж, хяналт тавих;
7.4.2.харьяа нэгж, байгууллагынхаа хог хаягдлыг устгах аргачлалыг баталж, мөрдүүлэх;
7.4.3.энэ хуулийн 7.1.2-т заасан журмын дагуу хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх.
8 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
8.1.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.2.Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;
8.1.3.хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдсон орон нутгийн хөтөлбөрийг батлах, түүний биелэлтэд хяналт тавих;
8.1.4.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх журам батлах;
8.1.5.хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журам батлах;
8.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
8.2.Хог хаягдлын талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 8.1.1-8.1.3, 8.1.6-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8.3.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.3.1.хог хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулан, хангах;
8.3.2.хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдсон орон нутгийн хөтөлбөрийн биелэлтийг нь хангах;
8.3.3.баталсан журмын дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх;
8.3.4.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, хийх шалгалтыг орон нутагтаа зохион байгуулах;
8.3.5.энэ хуулийн 8.1.5-д заасан журмын дагуу хог хаягдал устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах;
8.3.6.аймаг, нийслэл, сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдлын устгах цэгийн байршлыг тогтоох;
8.3.7.хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах арга хэмжээ авах;
8.3.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
8.4.Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1.сум, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдлыг устгах цэг болон хог хаягдал хадгалах түр цэгийн байршлыг тогтоох;
8.4.2.энэ хуулийн 8.1.5-д заасан журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах;
8.4.3.энэ хуулийн 8.4.2-т заасны дагуу сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
8.4.4.нийтийн эдэлбэрийн газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх;
8.4.5.хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
8.4.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
8.5.Хог хаягдлын талаар баг, хорооны Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.5.1.нутаг дэвсгэртээ байгаа хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажилд иргэдийг татан оролцуулах;
8.5.2.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих;
8.5.3.иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж байгаа эсэхэд хяналт тавих;
8.5.4.төв суурингаас алслагдсан хэсэг, бүлэг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал хадгалах түр цэгийг тогтоож мөрдүүлэх;
8.5.5.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх хуваарийг тээвэрлэгч байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
8.5.6.эх үүсвэр дээр хог хаягдлыг ангилах үйл ажиллагаанд хяналт тавих, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг бууруулах, ангилах, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааны талаар сурталчлах;
8.5.7.хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх.
9 дүгээр зүйл.Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүрэг
9.1.Хог хаягдлын талаар иргэн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
9.1.1.энэ хуульд заасан журмын дагуу олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардах;
9.1.2.үүссэн аюултай хог хаягдал, түүний эх үүсвэрийн талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх;
9.1.3.зориулалтын цэгээс бусад газарт хог хаягдал хаяхгүй байх;
9.1.4.үүсгэсэн хог хаягдлаа ангилан ялгаж, тогтоосон цэгт хаях;
9.1.5.оршин суугаа газар орчмын хог хаягдлыг цэвэрлэх, олон нийтийг хамарсан ажилд оролцох;
9.1.6.ил задгай хог хаягдал шатаахгүй байх;
9.1.7.аюултай хог хаягдлыг аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэгт устгуулах;
9.1.8.хуульд заасан бусад эрх, үүрэг.
9.2.Хог хаягдлын талаар аж ахуйн нэгж, байгууллага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
9.2.1.хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;
9.2.2.хог хаягдлыг дахин боловсруулах арга технологийг нэвтрүүлэх;
9.2.3.үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч хог хаягдлыг төрөлжүүлж, хог хаягдал хадгалах түр цэгт ангилан хаях, хог хаягдлын талаарх мэдээллийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад үнэн зөв мэдээлэх;
9.2.4.хог хаягдлын талаарх дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж ажиллах;
9.2.5.хог хаягдлыг ангилан хаях талаар зохих мэдлэгийг ажилтандаа эзэмшүүлж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах;
9.2.6.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан биелэлтийг хангаж ажиллах;
9.2.7.аюултай хог хаягдлыг бусад төрлийн хог хаягдалтай хамт тээвэрлэхгүй байх;
9.2.8.хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях;
9.2.9.ил задгай хог хаягдал шатаахгүй байх;
9.2.10.аюултай хог хаягдлыг аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэгт устгах;
9.2.11.хуульд заасан бусад эрх, үүрэг.
9.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орчны газрынхаа хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг зайлуулах олон нийтийг хамарсан ажилд оролцох үүрэгтэй.
9.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил, өмчлөлийн барилгаа барих, буулгах, засварлах тохиолдолд гарах хог хаягдлыг хаях талаар урьдчилан гэрээ байгуулан зохих төлбөрийг төлсний үндсэн дээр хог хаягдлыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлнэ.
9.5.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах эрх аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эдгээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
10 дугаар зүйл.Мэдээллийн нэгдсэн сан
10.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг хог хаягдлын мэдээллийн сантай байна.
10.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын талаар тайлан, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд баг, хорооны Засаг даргад хүргүүлж байна.
10.3.Энэ хуулийн 10.1-д заасан мэдээллийн санд хог хаягдлыг төрлөөр нь ангилсны үндсэн дээр дахин боловсруулах, ашиглах, түүхий эд, дулаан, эрчим хүч гаргах эх үүсвэр болгох үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг агуулсан байна.
10.4.Энэ хуулийн 10.1-д заасан санг бүрдүүлэх, түүний мэдээллээр бусдад үйлчлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХОГ ХАЯГДАЛ ХАЯХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ, АШИГЛАХ
edit11 дүгээр зүйл.Хог хаягдал хаях
11.1.Хот, тосгон, бусад суурин газарт оршин сууж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах журмаар хог хаягдлаа хаяна:
11.1.1.орон сууцанд оршин суугч нь тусгай хог хаягдлын бункер буюу хонгилд хог хаягдлыг хаях;
11.1.2.гэр хороололд болон хог хаягдал хадгалах зориулалтын байгууламжгүй орон сууцанд оршин суугч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сум, дүүргийн Засаг даргын тогтоосон хог хаягдал хадгалах түр цэгт тогтоосон хугацаанд.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түр цэгт хаях боломжгүй овор, даац ихтэй хог хаягдлаа хог хаягдал устгах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон тэдгээрт шилжүүлж болно.
12 дугаар зүйл.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх
12.1.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сонгон шалгаруулалтад шалгарч, сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлнэ.
12.2.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэхэд дараах шаардлагыг тавина:
12.2.1.тогтоосон чиглэлийн дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн, хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэх;
12.2.2.хог хаягдлыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан битүүмжилсэн, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх;
12.2.3.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад шаардлага.
12.3.Хог хаягдал тээвэрлэх чиглэлийг сум, дүүргийн Засаг дарга тогтооно.
12.4.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал устгах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ажиллах бөгөөд уг гэрээний биелэлтэд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.
13 дугаар зүйл.Хог хаягдал устгах
13.1.Хог хаягдлыг устгах үйл ажиллагааг эрх бүхий иргэн, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж эрхлэн гүйцэтгэнэ.
13.2.Хог хаягдал устгах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана.
13.3.Аюултай хог хаягдлыг стандартын шаардлага хангасан зориулалтын байгууламжид устгана.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасан аюултай хог хаягдлын жагсаалтыг Засгийн газар батална.
14 дүгээр зүйл.Хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах
14.1.Хог хаягдал устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын түр болон төвлөрсөн цэгийн хог хаягдлыг эргүүлэн ашиглах эрхтэй.
14.2.Аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
15 дугаар зүйл.Аюултай хог хаягдлыг экспортлох
15.1.Иргэн, хуулийн этгээд аюултай хог хаягдлыг экспортлож болно.
15.2.Аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах нөхцөлд олгоно:
15.2.1.аюултай хог хаягдлыг дахин боловсруулан ашиглах техник, тусгай тоног төхөөрөмж байхгүй;
15.2.2.аюултай хог хаягдлын импорт тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
15.3.Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь зөвшөөрөл авах тухай бичгээр гаргасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
15.3.1.аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр гаргасан хүсэлт;
15.3.2.аюултай хог хаягдал импортлогч этгээдэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл.
16 дугаар зүйл.Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглох газар
16.1.Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглоно.
17 дугаар зүйл.Аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглох
17.1.Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.
17.2.Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэхийг хориглоно.
18 дугаар зүйл.Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох
18.1.Худалдаа үйлчилгээнд 0.025 мм болон түүнээс бага зузаантай бүх төрлийн нийлэг хальсан уутыг баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.
18.2.Энэ хуулийн 18.1-д заасан зориулалтаар нийлэг хальсан уутыг импортлохыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХОГ ХАЯГДЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТ
edit19 дүгээр зүйл.Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтын үндсэн зарчим
19.1.Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтад дараах үндсэн зарчмыг баримтална:
19.1.1.хог хаягдлыг бууруулах, ашиглах;
19.1.2.хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төлөх;
19.1.3.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах үйл ажиллагаанд оролцогчдод эдийн засгийн урамшуулал үзүүлэх;
19.1.4.импортоор оруулсан бараа, бүтээгдэхүүнд экологийн татвар ногдуулахыг хуулиар зохицуулах.
20 дугаар зүйл.Хог хаягдлын үйлчилгээний хураамж
20.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө.
20.2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ.
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан төвлөрсөн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
20.3.1.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах;
20.3.2.хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих;
20.3.3.энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан урамшуулалд;
20.3.4.мэдээлэл, сургалт, сурталчилгаанд.
20.4.Энэ хуулийн 20.2-т заасан хөрөнгийг төлөвлөх, хянах, гүйцэтгэлийн тайлан, мэдээ гаргах ажиллагааг Төсвийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.
21 дүгээр зүйл.Урамшуулал
21.1.Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгоно.
21.2.Энэ хуулийн 21.1-д заасан урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
edit22 дугаар зүйл.Хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт
22.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд улсын мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.
22.2.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэртээ хог хаягдлын тухай хууль тогтоомжоор тогтоосон захиргааны үүргийн биелэлтэд хяналт тавих олон нийтийн байцаагч ажиллуулж болно.
22.3.Энэ хуулийн 22.2-т заасан олон нийтийн байцаагч ажиллуулах, түүнд мөнгөн урамшуулал олгох асуудлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлийн дагуу зохицуулна.
23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч болон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга дараах хариуцлага хүлээлгэнэ:
23.1.1.зориулалтын бус газар хог хаягдал хаясан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
23.1.2.энэ хуулийн 24.1-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
23.1.3.энэ хуулийн 6.1.6, 7.2.1, 8.1.5-д заасан журам зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
23.1.4.энэ хуулийн 16.1-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
23.1.5.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
23.1.6.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
23.1.7.энэ хуулийн 9.1.6, 9.2.9-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.
23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
24 дүгээр зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх
24.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтан, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
24.2.Хог хаягдлын байгууламжийн байршил нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хог хаягдлыг устгах технологи, үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд халтай, эсхүл хууль тогтоомжид нийцээгүй бол мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |