Монгол Улсын Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль

Монгол Улсын Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль (1999)
322227Монгол Улсын Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль1999

1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Улаанбаатар хот

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Хэмжил зүйн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно

ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

edit

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, түүнд хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоож,хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах,ашиглахад төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зүйлд 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж

1. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2-1 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

1/ "хэмжил" гэж хэмжигдэхүүний утгыг тодорхойлох үйл ажиллагааг;

2/ "хэмжлийн нэгдмэл байдал" гэж хууль ёсны нэгжээр илэрхийлсэн хэмжлийн үр дүнгийн алдаа нь тогтоосон хязгаарт байгаа хэмжлийн үзүүлэлтийг;

3/ "загварын туршилт" гэж хэмжих хэрэгслийн загвар нь тогтоосон шаардлагад тохирч байгааг шалгах туршилтыг;

4/ "хэмжих хэрэгслийн баталгаажуулалт" гэж тухайн хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий хэмжил зүйн байгууллагаас тогтоож, батлах ажиллагааг;

5/ "шалгалт тохируулга" гэж хэмжих хэрэгслийн алдааны утгыг тогтоох ажиллагааг.

/Дээрх 2-1 дүгээр зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ - ХЭМЖЛИЙН НЭГЖ, ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ, ХЭМЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГАЧЛАЛ

edit

З дугаар зүйл. Хэмжлийн нэгж

1. Хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан нэгж хэмжигдэхүүнийг хэмжлийн нэгж гэнэ.

2. Монгол Улсад Олон улсын жин хэмжүүрийн Ерөнхий бага хурлаас тогтоосон олон улсын системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ.

4. Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.

5. Экспортод нийлүүлж байгаа бүтээгдэхүүний чанар, техникийн үзүүлэлтийг захиалагчаас хүссэн хэмжлийн нэгжээр илэрхийлж болно.

4 дүгээр зүйл. Хэмжлийн нэгжийн эталон

1. Хэмжлийн нэгж буюу түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, түүнийгээ хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай хэмжих хэрэгслийг хэмжлийн нэгжийн эталон / цаашид "эталон" гэх/ гэнэ.

2. Улсын эталоныг Засгийн газар тогтооно.

З. Улсын болон анхдагч эталон нь төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4. Улсын болон анхдагч эталоныг олон улсын байгууллага буюу гадаад орны албан ёсны зохих эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулна.

5. Хэмжлийн нэгжийг зөвхөн улсын болон анхдагч эталоноос батлагдсан аргачлалын дагуу холбогдох хэмжих хэрэгсэлд дамжуулна.

5 дугаар зүйл. Хэмжих хэрэгсэл

1. Хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг хэмжих хэрэгсэл гэнэ.

2. Хэмжих хэрэгсэл нь баталсан загвар, улсын стандарт, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна.

6 дугаар зүйл. Хэмжил гүйцэтгэх аргачлал

1. Хэмжил гүйцэтгэх үндэслэл болгосон физикийн зарчим, тухайн хэмжих хэрэгслийг ашиглах нөхцөл, арга зүйг тогтоосон журмыг хэмжил гүйцэтгэх аргачлал гэнэ.

2. Хэмжлийг хүчин төгөлдөр улсын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

З. Хэмжил гүйцэтгэх аргачлалыг боловсруулах, хянан батлах журмыг Хэмжилзүйн төв байгууллага тогтооно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХЭМЖИЛЗҮЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

edit

7 дугаар зүйл. Хэмжилзүйн төрийн хяналт шалгалт, түүний хүрээ, хэлбэр

1. /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2. Дараахь үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамруулна:

1/ худалдаа, үйлчилгээний тооцоо;

2/ хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоо;

3/ байгаль орчны хамгаалал;

4/ улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах.

/Дээрх 2 дахь хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

З. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг дараахь хэлбэрээр гүйцэтгэнэ:

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ хэмжих хэрэгслийн загварыг турших;

2/ хэмжих хэрэгслийг баталгаажуулах ;

3/ хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, засвар, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/ /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5//Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4. Хэмжил зүйн төрийн хяналт шалгалтыг дараахь хэлбэрээр гүйцэтгэнэ:

1/ савласан бүтээгдэхүүний тоон хэмжээг хянах;

2/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих.

/Дээрх 4 дэх хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Хэмжих хэрэгслийн загварын туршилт

1. Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг Хэмжилзүйн төв байгууллага буюу түүнээс эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

2. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх буюу импортоор нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, импортоор нийлүүлэх иргэн тухайн хэмжих хэрэгслийн загварыг зохих норматив-техникийн болон ашиглалтын баримт бичгийн хамт Хэмжил зүйн төв байгууллагад ирүүлэн туршилт хийлгэж баталгаажуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Импортоор нийлүүлж байгаа хэмжих хэрэгслийн загварын туршилтын үр дүнг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бол загварын туршилтыг давтан хийхгүйгээр улсын бүртгэлд бүртгэнэ. Үйлдвэрлэгч орны хэмжил зүйн байгууллагаас олгосон загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг үндэсний хэмжил зүйн байгууллага хооронд байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр хүлээн зөвшөөрч болно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5. Хэмжих хэрэгслийн үйлдвэрлэгч нь баталсан загварын хэмжих хэрэгсэл тус бүр дээр болон түүнийг дагалдах ашиглалтын баримт бичиг бүрд загварын баталгааны тэмдэг дарна.

6. Хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх журмыг Хэмжилзүйн төв байгууллага тогтооно.

9 дүгээр зүйл. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт

1. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ. Итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага баталгаажуулалтыг гүйцэтгэж болно.

/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлсэн, үйлдвэрлэл, суурилуулалт, засвараас гарсны дараа,мөн тэдгээрийг ашиглах, хадгалах явцад баталгаажуулалтад заавал хамруулна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

З. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжилзүйн төв байгууллагаас хэмжүүрийн улсын шалгагчийн эрх олгосон ажилтан шалгах аргын улсын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд Хэмжилзүйн төв байгууллагаас баталсан тэмдэг дарах буюу лацдаж, гэрчилгээ олгоно.

5. Лац, тэмдэг нь хөндөгдсөн буюу арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа нь дууссан, эсхүл эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно.

6. Баталгаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7. Ахуйн зориулалттай хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулахгүй бөгөөд түүнийг худалдаа, үйлчилгээний тооцоонд хэрэглэхийг хориглоно.

8. Баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалтын хугацааг Хэмжилзүйн төв байгууллага тогтооно.

9. Загварын туршилт хийлгээгүй хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулахгүй.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

10 дугаар зүйл. Хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, суурилуулалт, засвар худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл

/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн гарчигт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, суурилуулалт, засвар, худалдах ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага Хэмжилзүйн төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.

/Энэ зүйлд 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2. Тусгай зөвшөөрөлтэйгээр суурилуулах хэмжих хэрэгслийн жагсаалтыг хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

10-1 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

1. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлж Хэмжил зүйн төв байгууллагад ирүүлнэ:

1/ үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах хэмжих хэрэгслийн нэр төрөл, хэмжил зүйн үзүүлэлт, нарийвчлалын анги, загварын туршилтын гэрчилгээ, ашиглалтын баримт бичиг;

2/ ажлын байрны орчны тодорхойлолт, мэргэжлийн боловсон хүчин, эталон хэмжих хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн хангалт, тэдгээрийн хэмжил зүйн үзүүлэлт, ажил үйлчилгээнд мөрдөх технологийн заавар, стандарт.

/Дээрх 10-1 дүгээр зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

11 дүгээр зүйл. Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний хяналт

1. Савласан бүтээгдэхүүн нь дараахь шаардлагыг хангасан байна:

1/ сав, боодлыг задлах буюу эвдэхгүйгээр түүний доторхи бараа, бүтээгдэхүүний тоон хэмжээг өөрчлөх боломжгүй савласан, боосон байх;

2/ тухайн бүтээгдэхүүний хүнд, эзэлхүүн зэрэг бусад тоон үзүүлэлтийг сав, боодол дээр нь тэмдэглэсэн байх.

2. Савласан, боосон,түүнчлэн ширхэгээр худалдах бүтээгдэхүүний тоон хэмжээний дундаж утга нь түүний холбогдох стандарт болон сав, боодол дээр буюу дагалдах баримт бичигт тэмдэглэсэн тоон хэмжээний хэвийн утгатай, тодорхой нэг савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний утга нь хэвийн утгын зөвшөөрөгдөх хэлбэлзлийн хязгаартай тус тус тохирч байна.

12 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Хэмжилзүйн улсын байцаагч хэмжлийн нэгжийн хэргэлгээ, хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлт, хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалт, техникийн бэлэн байдал,ашиглалт, хадгалалт болон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах, импортоор нийлүүлэх үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.

/Энэ зүйлд 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1З дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хэмжилзүйн дотоод хяналт

Аж ахуйн нэгж, байгууллага, түүний хэмжилзүйн алба нь хэмжилзүйн дотоод хяналтыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

1/ энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэж байгаагаас бусад өөрийн хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх;

2/ өөрийн хэмжих хэрэгслийг загварын туршилт, баталгаажуулалтад болон шалгалт тохируулгад хугацаанд нь бүрэн хамруулж байгаа эсэхэд хяналт тавих;

3/ хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, ашиглалтад болон хэмжил гүйцэтгэх аргачлал, хэмжлийн шаардагдах нарийвчлал, хэмжилзүйн дүрэм, журмын мөрдөлтөд хяналт тавих;

4/ өөрийн үйл ажиллагаанд илэрсэн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, хэмжилзүйн дүрэм, журмын зөрчлийг арилгах.

14 дүгээр зүйл. Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга

1. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэхээс бусад хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх, үйлдвэрлэл, суурилуулалт, засвараас гарсны дараа, мөн худалдах, бусдад хэрэглүүлэх болон ашиглалтын явцад шалгалт тохируулгад хамруулж болно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2. Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь Итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн байна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Шалгалт тохируулга хмйхээр итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг хийхдээ баталгаатай эталоныг ашиглана.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Шалгалт тохируулга хийсэн хэмжих хэрэгсэлд шалгасан тэмдэг дарах буюу шалгалт тохируулгын гэрчилгээ олгож, ашиглалтын баримт бичигт тэмдэглэнэ.

5. Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын шалгалт тохируулгын ажилд Хэмжилзүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллага хяналт тавина.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХЭМЖИЛЗҮЙН БАЙГУУЛЛАГА

edit

15 дугаар зүйл. Хэмжилзүйн байгууллагын тогтолцоо

Хэмжилзүйн байгууллага нь Хэмжилзүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагаас бүрдэнэ.

16 дугаар зүйл. Хэмжилзүйн төв байгууллага

1. Хэмжилзүйн төв байгууллага нь улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны байгууллага мөн.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Хэмжилзүйн төв байгууллага нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

1/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/ хэмжлийн нэгж, нэгжийн эталоныг бий болгох асуудлыг боловсруулж холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3/ хэмжлийн нэгжийн эталоныг хадгалах, ашиглах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах;

4/ энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийх;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5/ /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, суурилуулалт, засвар, худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

7/ улсын, анхдагч болон ажлын эталон, бодис, материалын бүтэц, шинж чанарын стандартчилсан загварыг зохион бүтээх, эталон болон хэмжлийн нарийвчлалыг дээшлүүлэх асуудлаар судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээлтийн ажил хийх;

8/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, гэрээний дагуу төлбөрт ажил, үйлчилгээ явуулах;

9/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдох улсын стандартыг зохих журмын дагуу батлуулах, хэмжилзүйн дүрэм, журам,стандартчилсан загварыг баталж мөрдүүлэх;

10/ эрхэлсэн асуудлаараа олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, олон улс, бүс нутаг, гадаад улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх ;

11/ аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх.

З. Хэмжилзүйн төв байгууллага нь төр, төрийн бус болон шинжлэх ухааны холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчөөс бүрдсэн орон тооны бус зөвлөлтэй байна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Засгийн газар Хэмжилзүйн төв байгууллагын дүрмийг баталж, зөвлөлийн гишүүдийг томилно.

17 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллага

1. Аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллага нутаг дэвсгэртээ хэмжлийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагыг Хэмжилзүйн төв байгууллагын бодлого, чиглэлийн дагуу тухайн шатны Засаг дарга байгуулж ажиллуулна.

3.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг стандартчиллын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4. Аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэртээ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах;

2/ анхдагч болон ажлын эталоныг бий болгох хадгалах, ашиглах, тэдгээрийг улсын эталонтой харьцуулан дүйлгэж баталгаажуулах;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3/ хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийх;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/ /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5/ нутаг дэвсгэртээ аж ахуйн нэгж, байгууллагын хэмжилзүйн ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, мэдээлэл, аргазүйн туслалцаа үзүүлэх.

5.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг инженер, техник, технологийн мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18 дугаар зүйл. Хэмжилзүйн улсын байцаагч, түүний бүрэн эрх

1. Хэмжилзүйн төрийн хяналт шалгалтыг хэмжилзүйн улсын байцаагч хэрэгжүүлнэ. Улсын байцаагчийн эрх бүхий хэмжүүрийн улсын шалгагч хэмжилзүйн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж болно.

2. Бүх шатны хэмжилзүйн улсын байцаагчийг дараахь байдлаар томилж, чөлөөлнө:

1/ хэмжилзүйн улсын Ерөнхий байцаагчийг хэмжилзүйн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд;

2/ Хэмжилзүйн төв байгууллагын хэмжилзүйн улсын байцаагчийг улсын Ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд;

3/ аймаг, нийслэлийн хэмжилзүйн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын Ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга;

4/ энэ хэсгийн 1,2,З-т зааснаас бусад хэмжилзүйн улсын байцаагчийг улсын Ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн хэмжилзүйн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд.

З. Хэмжилзүйн улсын байцаагч нь тогтоосон журмын дагуу олгосон зэрэг, дэвтэй байна.

4. /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5. Хэмжилзүйн улсын байцаагч нь дараахь хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ:

1/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, хэмжилзүйн дүрэм, журам,хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлт;

2/ хэмжлийн нэгж нь хэрэглэхийг зөвшөөрсөн нэгжтэй тохирч байгаа эсэх;

3/ хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, техникийн бэлэн байдлыг болон тухайн хэмжих хэрэгслийн ашиглалтын нөхцөл, баталсан загварын шаардлагад тохирч байгаа эсэх;

4/ хэмжих хэрэгслийг баталгаажуулахад ашиглаж байгаа эталоны техникийн бэлэн байдал;

5/ савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ.

6. Хэмжилзүйн улсын байцаагч нь хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдсон дараахь бүрэн эрхтэй:

1/ баталгаагүй, эсхүл загвар нь батлагдаагүй буюу баталсан загвартаа тохирохгүй байгаа хэмжих хэрэгсэл ашиглах, суурилуулах, худалдахыг бусдад хэрэглүүлэхийг хориглох;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2/ баталгаажуулалтын хугацаа дууссан буюу буруу заалттай хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лац, тэмдгийг хүчингүй болгох, гэрчилгээг хураах;

3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдахдаа зохих журмыг зөрчсөн бол эдгээр ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтанд уг зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардах;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

4/ хэмжилзүйн төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн зөрчлийг арилгах талаар заавал биелүүлэх хугацаатай үүрэг өгөх;

5/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, хэмжилзүйн дүрэм, журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хэмжилзүйн үйл ажиллагаа

1. Аж ахуйн нэгж, байгууллага, түүний удирдлага нь эрхэлсэн ажил, үйлчилгээнийхээ хүрээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хариуцах бөгөөд энэ талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/ хэмжилзүйн ажлыг тодорхой нэгж, албан тушаалтанд хариуцуулах, шаардлагатай бол хэмжилзүйн албыг байгуулан ажиллуулах;

2/ хэмжигдэх үзүүлэлтүүдийн оновчтой нэр төрөл, хэмжлийн шаардагдах нарийвчлалыг тогтоох;

3/ шаардагдах нарийвчлал, хэмжлийн хязгаарт тохирсон хэмжих хэрэгслийг ашиглах;

4/ үйлдвэрлэл, байгалийн нөөцийн олборлолт, ашиглалт, худалдаа, үйлчилгээний тооцоог зөвхөн улсын баталгаатай хэмжих хэрэгслээр гүйцэтгэх;

5/ хэмжилзүйн дотоод хяналтыг хэрэгжүүлэх;

6/ энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, улсын баталгаажуулалтад хамруулах, тэдгээрийн үйлдвэрлэл, суурилуулалт, засвар, худалдах ажил, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7/ савласан, боосон бүтээгдэхүүний тоон хэмжээ, хэлбэлзэх утгыг сав, боодол дээр буюу дагалдах баримт бичигт тэмдэглэх;

8/ хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, засвар, шалгалт тохируулга гүйцэтгэсний болон бусад ажил, үйлчилгээний зардлыг хариуцах.

2. Төрийн бус байгууллага нь хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дараахь эрх эдлэнэ:

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ энэ хуулийн биелэлтэд хяналт тавих, хэмжилзүйн төрийн хяналт шалгалтад оролцох;

2/ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомж, хэмжилзүйн дүрэм, журмын зөрчлийн тухай холбогдох байгууллагад мэдээлэх, зөрчлийг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнаас шаардах;

3/ баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд баталгаажуулалтад хамруулсан эсэхийг хянах;

4/ хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл олгох журам, хэмжил гүйцэтгэх аргачлал боловсруулахад өөрийн саналаа Хэмжилзүйн төв байгууллагад танилцуулах;

/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5/ Хэмжилзүйн төв байгууллагын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрийн төлөөлөгчөө оролцуулах.

ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ

edit

20 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлын санхүүжилт

1. Хэмжилзүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагаас энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2,З, 9,10,11 дэх заалт, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1,2,5-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон тэдгээрийг хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, туршилтын зориулалттай эталон, тоног төхөөрөмжөөр тоноглоход шаардагдах зардлыг улсын төсвөөс, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д заасан ажлыг шинжлэх ухаан, технологийн сангаас, бусад үйл ажиллагааны зардлыг өөрийн төлбөрт болон гэрээт ажил, үйлчилгээний орлогоос тус тус санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

2. Хэмжилзүйн олон улсын байгууллагын гишүүний татварыг улсын төсвөөс төлнө.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Хэмжилзүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагаас үзүүлэх хэмжилзүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг хэмжилзүйн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд тогтооно.

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22 дугаар зүйл. Маргааныг шийдвэрлэх

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зохих хариуцлага хүлээлгэх тухай бүх шатны хэмжилзүйн улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2З дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ


  This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.